99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Амьтаны ертөнцийн ангилал зүй
Материализм, идеализм хоёрын тэмцэл бол байгал ертөнцийн хөгжлийг танин мэдэх шатандаа уг үндсэн асуудлын талаар зохих хэмжээний баримт материал цуглуулж дараа нь дээрх материалыг ангилан ялгаж, бүлэглэн хуваадаг байна. Иймд зарчим зоологийн шинжлэх ухааны хөгжилд нэгэн адил тохиолджээ. XVI, XVII дугаар зууны үед биологийн ухааны хөгжилд зүй ёсоор урган гарсан ургамал, амьтны ангилал, хуваариар бол хэдийгээр зохиомол шинжтэй байсан боловч, материалист биологийн хөгжилд түүний идеализмтэй тэмцэх тэмцэлд зохих хувь нэмэр оруулав. Ангилал зүйн ухаанд амьтны аймгийг ангилан ялгахдаа амьтны биеийн гадаад, дотоод бүтэц, амьдарлын үйл ажилгааны онцлог чанар, биологи, амьдрахуйн зүй, тархалт зэрэг бусад бүх шинж төрхийг харгалзан үздэг учир эдүүгээ ангилал зүй нь биологийн ухааны биежсэн том салбар, нэгдмэл шинжлэх ухаан боллоо. Ангилал зүйн ухаанд амьтны ертөнцийн олон хэлбэр зүйн хооронд урт удаан түүхэн хөгжлийн явцад үүссэн цусан төрлийн холбоо, амьтан байгаль хоёрын харилцааны дүнг илэрхийлэхийн дээр тэдгээрийг хялбархан танин мэдэх ангиллыг тогтоодгоороо онол ба практикийн ач холбогдолтой юм. Анхны ангилалыг Грекийн их гүн ухаантан Аристотель ( 384-322) хийжээ. Тэрээр "Амьтны түүх" гэдэг номондоо амьтны аймгийг хоёр томхон бүлэг болгож, бүлэг тус бүрийг дотор нь хэд хэдэн хэсэг болгон судалж байв. Аристотелийн энэхүү систем зохиомол болсон боловч удаан хугацаанд ангилал зүйн үндэс болон хэрэглэгдэж байсан. Түүний ангилалын зарим элемент цустай ба цусгүй амьтад гэсэн бүлэглэл эдүүгээ хүртэл үндсэндээ хэвээр хадгалагдсаар ирлээ.
Ангилал зүйн талаар жинхэнэ шинжлэх ухааны үндсийг боловсруулахад Швед улсын байгальч Карл Линней (1707-1778) чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэр өөрийн цуглуулсан асар их материалд гүнзгий шүүмжлэлтэй хандаж, ургамал амьтны ангиллын үндсийг тавьжээ. Энэ нь “Байгалийн систем” (1735) гэдэг түүний алдартай зохиолд тусгагдав. Амьтны аймгийн ангилал зүйн ухааны хөгжилд Ж.Б. Ламарк (1744-1829), Ж. Кювье (1769-1832) зэрэг XVIII зууны эхний хагасын байгальч эрдэмтдийн ажил, тэдгээрийн ангиллын энэ тодорхой хуваарь нэвтрэн орсноос хойш биологийн ухаан хөгжих тутам амьтны ангилал нэгэн адил хөгжиж иржээ. Ч. Дарвины (1859) сургаал гарч амьд байгалийн хөгжлийн хууль нээгдэхийн зэрэгцээгээр шинж тэмдгийн нийлэх, салах амьд ертөнцийн түүхэн хувьсах хөгжлийн хоёр замыг танин мэдэж, шинж тэмдгийн талаар эрс ялгаатай амьтдыг салган тусгаарлах, цусан төрлийн холбоо бүхий амьтдыг нэгтгэн эмтгэх зэргээр орчин цагийн байгалийн ангилал бий боллоо. Н.А Холодковский (1913) В.А Догель (1938) В.Н Беклемишев (1944, 1952, 1970) , акад. К.И Скрябин зэрэг орос, зөвлөлтийн эрдэмтэд тэдний сургуулийнхны бүтээл нь орчин үеийн ангиллын системд зохих хувь нэмэр орууллаа.
Орчин үед доор дурьдсан агуулга бүхий ангиллын системийг хэрэглэж байна. Үүнд:
  • Амьтны аймаг- Regnum, animalium
  • Хүрээ- Phylum
  • Анги- Classis
  • Баг- Ordo
  • Овог-Faemilia
  • Төрөл- Genus
  • Зүйл- Species
Бүдүүлэг биетэн, үет хөлтөн, зөөлөн биетэн, өргөст арьстан хөвчтөн гэх мэт шавьж, хавч хэлбэртэн, загас, хоёр нутагтан мөлхөгчид, шувуу, хөхтөн зэрэг мэрэгчин хушуутан, эрвээхэй, цох, тэргүүтэн, туулай, хэрэм, муур, үхэр оготон мэт муур, баавгай, гөрөөс, хар сүүлт цагаан зээр бор гөрөөс, гэх мэт
Эдгээр үндсэн хувиараас гадна доод анги ( Subclassis), дээд баг ( superordo) , салбар баг ( Subordo), салбар овог( Subfaemilia), салбар төрөл ( Subgenus) гэх зэрэг нэмэлт хуваарь хэрэглэж байна. Нэг зүйлийн амьтаныг нэрлэхдээ латины хоёр үгээр нэрлэх бөгөөд эхний үг нь төрлийн нэр, дараах үг уул амьтныг, мөн төрлийн бусад амьтнаас ялгасан тэмдэгийн нэр байдаг. Жишээ нь: Үхэр огдой Ochotono daurica, Монгол үхэр огдой Ochotono pallasii, эдгээрийн Ocho tono гэсэн үг бол огдойн төрлийг заасан ерөнхий нэр болно. Daurica pallasi зэрэг нь уул амьтныг хооронд ялгах зүйлийн нэр болно. Хэрэв нэг зүйлийн амьтан дотроо салбар зүйл болон салахад хүрвэл түүний нэрийг латины гурван үгээр тэмдэглэнэ. Жишээлбэл: манжин асганы үхэр огодой Ocho tono hyperborean mantchurica, алтайн үхэр огодой Ochotono daurica altaina гэхчилэн. Шинэ нээгдэж байгаа амьтанд ангиллын систесмд хэрэглэж байгаа нэр давхардахад хүрвэл түүнийг олон улсын хэлэлцээгээр солино. Энэ бол нэг амьтанд олон нэр байж болохгүй нэг нэрээр олон амьтныг нэрлэхгүй гэсэн шинжлэх ухааны нэр томьёоны нэгдмэл тодорхой байхын чухлыг үзүүлж байна. Дэлхийн улс тус бүр амьтныг нэрлэх өөрийн нэртэй. Монголчууд дээр үеэс ан гөрөөс авлан нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдрахдаа байгалийг илүү сонирхдог байсан учир амьтны аймгийн судлалын монгол нэрс уул амьтны ангиллын ялгаатай ойр холбоотой, ихэвчлэн бие, бүтцийн онцлог, гадаад галбир, өнгө зүйс, амьдрал, хоол тэжээлийг барих онцлог зэргийг харгалзан нэрлэсэн нь олонтой байдаг. Тус орны зоологийн ухааны хөгжилийн дагуу шинэ нэрс өргөн хэрэглэгдэж байгаа нь латин хосолсон нэршлийн зарчимд тулгуурласан нь сурах хэрэглэхэд хялбар дөхөм болно. Аль ч улсад үндэстэн, ястны соёлын өв, хэлний баялгийг хамгаалан хайрладаг тул, монголын үндэстэн, ястны нэрлэдэг нэр түнчлэн бичгийн хэллэг, бас орон нутгийн аялгуу нэрсийг орхигдуулж болохгүй учрыг мэдэж, амьтны судлалын мэргэжилтэн харин сайтар судалж үзэх нь чухал.
Амьтны аймгийн ангилал зүй өөрийн судалгааны шинэ баримтаар үргэлж баяжин хөгжих учир ангилал зүйн зарим бүлэглэлийн талаар бидний мэдлэгийг хойшид шинэчлэн баяжуулж байх нь эргэлзээгүй.
Зөвлөлт холбоот улсын их. Дээд сургуулиудын зоологийн сурах бичихт амьтны аймгийг 15-23 хүрээнд багтаан үзэж байна.Үүнд:
1.    Саркомастигофор ( Sarcomastigophora)
2.    Спортон( Sporoza)
3.    Книдоспориди( Cnidosporidia)
4.    Микроспориди ( Microsporidia)
5.    Сормуустан буюу инфузори( Ciliphora)
6.    Анхдагч олон эстэн( Placozoa)
7.    Хөвөн биетэн( Spongia Porifera)
8.    Хөндий хэвэлтэн( Coelenterata Cnidarida)
9.    Самтан( Ctenophora)
10.    Хавтгай хорхой( Plathelminthes)
11.    Немертин( Nemertini)
12.    Дугираг буюу Анхдагч хөндийд хорхой( Nemathelminthes)
13.    Хатуурт толгойд буюу Акантофал( Acanthocephala)
14.    Аннелид буюу цагирагт хорхой( Annelida)
15.    Үет хөлтөн( Arthropoda)
16.    Онихофор( Onichophora)
17.    Зөөлөн биетэн( Mollusca)
18.    Тэмтрүүлтэн( Tentaculata)
19.    Өргөст арьстан( Echinodermata)
20.    Хагас хөвчтөн( Hemichordata)
21.    Погонофор( Pogonophora)
22.    Өргөст угаажтан ( Chaetognatha)
23.    Хөвчтөн(Chordata)
Амьтны аймаг нэг эстэн (Protozoa), олон эстэн (Metazoa), хэмээх хоёр том бүлэгт хуваагдана. Нэг эстэнд эхний 5 хүрээ багтана. Олон эстэн 3 хэсэгт хуваагдана. Үүнд: Фагоцителл хэлбэртэн ( Phagocytellozoa), энэ хэсэгт анхдагч олон эстэн - Placozao хамаарагдана. Хоёрдогч хэсэг нь доод зэргийн олон эстэн ( Parozoa) . энэ хэсэгт хөвөн биетэн( Spongia) хамаарагдана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (2)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.