99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Монгол хүний зүрхний бичээс

 

Тангадын Галсан

 

Монгол хүний зүрхний бичээс

 

Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг Дорно-д төржээ

Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан

Эвдэрвээс бид хуваахын хүрд ээ
Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд ээ
Энэ бол миний зүрхний бичээс
Эвлэрсэн цагтаа Монголчууд бид хүчтэй

Авдран дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруун дээр гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдог оо

Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдсээс зарлигтай Монголын эзэн

Би таван хошуу сүргийн эзэн
Би тал хангай говийн эзэн
Би лустай хөх усны эзэн
Би луутай хөх тэнгэрийн эзэн

дэлгэрэнгүй
ЦЭНХЭР ТОЛБОТ /Өгүүллэг/

Зарим үйл явдал тэгтэл ач холбогдолтой биш атлаа санаанд оромгүйгээр өрнөхийг яана.

Нэгэн золбин нохой үл таних нэгнээс салалгүй өдөржин дагасаар гэрт нь иржээ. Хэрэв энэ хүн баян хийгээд томхон байртай, хүүхэд цөөтэй байсан бол түүнийг өөртөө дуртайяа авах байсан биз ээ. Нохой ч их өхөөрдөм харагдана: цайвар ноосон дээр нь хачирхалтай цэнхэр толбонууд бий болсон нь будагтай сав шүргэж заваартсных бололтой. Гудамжинд таарсан дээрх хүнийг Мухаммед гэх агаад будсан даавуу хаяандаа өдөржин дэлгэн хатаадаг будгийн хуучин цехэд ажилладаг нэгэн юм.

Нохой түүний хүүхдүүдэд таалагдсан хэдий ч Мухаммед яадаг ч байсан тэрнээс салах нь зүйтэй гэж үзжээ. Гэр бүлээ арай ядан тэжээж байхад юун нохой. Тэгээд ч нохой байлгах газар алга. Өөрсдөө умгар хоёр өрөөнд арай ядан багталцаж байна шүү дээ. Тиймээс маргааш өглөө нь Мухаммед өмнөхөөсөө илүү эрт босч худалдааны захыг зорилоо. Энэ үеэр гудамжинд олон хүн сүлжилдэх тул Мухаммед тэдний дунд холилдон орж нүд ирмэхийн зуурт л нохойноос салж чадав. Гэвч хэтэрхий эрт баярласнаа сүүлд ойлгожээ: бүрий болохын алдад нохой гэрийн нь үүдэнд эргээд ирсэн байлаа. Тэгэхээр нь Мухаммед нэг өдөр ажлаа алдан байж хотын зах газрыг зорин алхжээ. Явсаар л, явсаар л байв.

дэлгэрэнгүй
Цэцэрлэг " сургамж өгүүллэг"

Цэцэрлэг Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв.

Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа. Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.” Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй байжээ. Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй” гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод “Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв. Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

дэлгэрэнгүй
Заяаны хань

 

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

дэлгэрэнгүй
Сургамжит өгүүллэг-Тэнгэр элч хүн төрөлхтөнд

 

Эрт цагт нэгэн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй цонхныхоо дэргэд дандаа гуниглан суудаг байжээ. Тэр бүсгүй “Далавчтай болоод өндрөөс өндөрт нисэх юмсан. Тэгээд диваажингийн оронд ниссээр хүрээд тэнд аз жаргалтайгаар амьдрах юмсан” гэж мөрөөддөг байв. Тэнд өвчин зовлон гэж байхгүй, үхэлгүй үүрд мөнх, тэнд гомдол харуусал байхгүй хүссэнээ хийж болно, тэнд хүссэн бүх зүйлээ зүгээр л очоод авч болно. Ийм л зүйлийг бүсгүй хүсч байлаа. Түүний мөрөөдөл хол тэртээд учраас энэ ертөнцийн бүх л зүйл утгагүй санагддаг байжээ. Бүсгүй өдөр бүр тэнгэр лүү харан бурханаас –“Надад далавч ургуулж өгөөч. Тэгвэл би диваажинд хүрч тэнд үхэшгүй үүрд мөнх амьдрана, би дэлхий ертөнц дээр амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна. Энд бүх юм миний хүссэнээс өөр. Хүмүүс өвдөж, хайр дурлалаас болон шаналж, бас амьдрахын тулд өдөр болгон ямар нэгэн зүйл идэж уух болдог нь надад огт таалагдахгүй юм” хэмээн залбирчээ.

Харин бүсгүйн гуйлтыг тэнгэрийн элч олж сонсчээ. Тэнгэрийн элчид бүсгүйн мөрөөддөг бүх зүйл байлаа. Тэр далавчтай учраас тэнгэрээр дүүлэн нисдэг. Тэр өвдөж зоволгүй үүрд амьд байдаг. Тэр бас юунд ч гомддоггүй харуусдаггүй. Тэр бас хайрлаж дурласнаасаа болоод зүрх нь шархалдаггүй. Гэхдээ тэнгэр элчид ч бас нууцлаг хүсэл байдаг байв. Тэр бүсгүй дээр очоод өөрийнхөө юу хүсдгийг ярив. Тэнгэрийн элчийн хүсэл бол дэлхий дээр амьдрах. Тэнгэрийн элч жирийн хүмүүс шиг аав ээжтэй байхыг, хэн нэгэнд хайрлаж дурлахад ямар байдгийг мэдрэхийг хүсдэгээ охинд ярьжээ. Тэнгэрийн элч унаад өвдгөө шалбалахад ямар мэдрэмж төрдгийг, шоколад, чихэр жимс бас давс ямар амттай байдгийг мэдрэхийг хүсдэг байв. Тэнгэр элч амьдралдаа нэг ч удаа уйлж бас инээж үзээгүй. Түүний хувьд хүмүүсийн баярлахдаа нүүрэн дээрээ тодруулдаг инээмсэглэл, зовохдоо нүднээс асгардаг нулимс хүртэл гайхалтай зүйлс шиг санагддаг байлаа. Тэгээд тэр бүсгүйд ийнхүү хэлжээ. “Чи орчлон хорвоо дээр болж буй бүх зүйлсийг мэдрэх ямар гайхалтай болохыг мэдэхгүй байна гэж үү. Ганц би биш бусад бүх тэнгэрийн элчүүд ганц удаа уйлж үзэхийн тулд юуг ч хийхэд бэлэн байдаг юм. Хүний зүрх сэтгэлээс ямар дулаахан илч гэрэлтэн харагддаг гээч. Харин бидэнд бол зүрх гэж байдаггүй юм шүү дээ. Тийм болохоор л бид мөнх настай байдаг юм. Би аав, ээжийн хүүхэд байж өөрөө хүүхдийн аав эсвэл ээж байхын гайхамшгийг мэдрэх хувьгүйдээ харамсдаг юм. Харин хүн төрөлхтний амьдрал ямар гайхалтай болохыг харахдаа та нарт атаархдаг” хэмээн хэлжээ.

дэлгэрэнгүй
Мөөг/өгүүллэг/
  Бургааст овогтой Долгорын Батжаргал

Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л «Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай» гэж ерөөл тавиад л... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна.дэлгэрэнгүй
Манцуй /өгүүллэг/
Юкио Мишима /Yukio Mishima/
Орчуулсан Б.Баясгалан

Тошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад алга болж өгнө. Гэлээ ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдшийг өнгөрөөж байх болно гэж бүсгүй мунхаглан итгэсэн нь эргэлзээгүй. Басхүү барууны хэв загварын тавилгууд, шалан дээр нь үзэгдсээр байх цусны толбоноос эвгүйцсэн эхнэр нь гэрээдээ ганцаар харина гэхээс хичнээн айж буйг ч мань нөхөр мэдэж байсан нь лавтай.дэлгэрэнгүй
Хотгойдын хонгор халзан морины домог
Хотгойдын хонгор халзан морины домог
«Хотгойдын унага нь
Хонгор халзан зүстэй дээ
Хорин тавны наадамдаа
Хоохон цолыг дуудуулжээ…» гэсэн энэ дууг та бүхэн олон удаа сонсож байсан бизээ.
 
Хотгойд нутагт нэгэн ядуу эр их хурдан Хонгор халзан морьтой байжээ. Тэр морийг нь ноёд, хаад өөрийн болгон авч, нэр дээрээ уралдуулж, алдар хүндийг олох гэж хичнээн оролдовч хараахан чаддаггүй байж. Нэг удаа нутгийн ноён ядуу эрийн морийг булааж аваачаад, зориуд хүн томилон мануулжээ. Морь болон түүнийг манаж байгаа хүнийг үүрээр түр цурам хийх зуур ядуу эр ногт барин хөл нүцгэн гэтэж ирээд, мориныхоо чихэнд:
 
«…Ноёд ноёдын үүдэнд
Ногттойгоо дүүхэлзэнэ
Ногтлоод ирсэн хүүдээ
Нойрон дундаа үүрсэнэ…» гэж дуулаад дагуулаад харьдаг байжээ.
дэлгэрэнгүй
“THE ROAD NOT TAKEN” шүлгийн орчуулга


“THE ROAD NOT TAKEN” Robert Frost

Two roads diverged in a yellow wood,
And sorry I could not travel both
And be one traveler, long I stood
And looked down one as far as I could

дэлгэрэнгүй
“Stopping By Woods On A Snowy Evening” шүлгийн орчуулга


Robert Frost  “Stopping By Woods On A Snowy Evening”  

Whose woods these are I think I know.
His house is in the village though;
He will not see me stopping here
To watch his woods fill up with snow.
My little horse must think it queerдэлгэрэнгүй


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.