95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Бодлого зөв бол бизнес урагшилна

Аливаа улсын эдийн засгийн хөгжлийг нэг хүнд ногдох ДНБ-нээр хэмждэг байсан бол өдгөө энэ хандлага өөрчлөгдөж үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн бүтцээр тодорхойлж байна. Тэгвэл Монгол орны маань үйлдвэрлэл, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл хэрхэн хөгжиж байна вэ? Шинээр бизнес эрхлэх гэж буй хэн нэгэнд туршлага болох, нөгөө талаар ийм үйлдвэрлэлийн хөгжил хэрхэн явагддаг, ямар менежментээр ажиллаж амжилтанд хүрч болох тухай хүргэхийг бид зорьсон юм. Хятадын зах зээлд экспортлогдож, Монголын нүүр царай болж яваа гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрэлэдэг “Монтулга” ХХК-ийн Ерөнхий захирал Ё.Ганбаттай хамтран бэлтгэсэн мэдээллээ хүргэе. Тэдний туршлага танд ч бас хэрэг болно. 

САНАА ОЛОХ Эх орондоо байгаа нөөц, боломжоо ашиглаж бизнес хийх хэрэгтэй, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний эх үүсвэр Монголд байгаа боломжийг ашиглаж үйлдвэрлэл эрхлэе гэсэн санаа анх төржээ. Мөн архитектурч мэргэжил эзэмшсэн нь гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дөхөм болсон байна. Зургийн мэдрэмж өөрт нь байсан, аав нь гар урлалын чиглэлийн мэргэжилтэй, ах дүү наймуулаа буюу хүний нөөц бололцоо боломжийн зэрэг давуу талуудаа энэхүү бизнесээ эрхлэхэд ашиглажээ.

дэлгэрэнгүй
БИЗНЕС ЭРХЛЭХЭД ХАМГИЙН ТААТАЙ УЛСУУДЫГ НЭРЛЭВ

 

"Форбс" сэтгүүлээс гаргасан, 2012 онд бизнес эрхлэхэд хамгийн таатай байсан 25 орны жагсаалтыг Шинэ Зеланд улс тэргүүлжээ. Тус улс өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хоёр шатаар ахисан байна.
Татварын ачаалал, зах зээлийн нээлттэй байдал, зах зээлийн зохицуулалтын ил тод байдал, авлига, хувь хүний эрх чөлөө, хөрөнгө оруулагчдыг хамгаалж буй байдал, шинэчлэл зэрэг 11 гол шалгуурт тулгуурлан тус сэтгүүлийн шинжээчид жагсаалт гаргажээ.


Жагсаалтын эхний аравт орсон бусад орноос эдийн засгийн хувьд хамгийн цомхон Шинэ Зеланд улс 11 шалгуурын дөрөвт нь нэлээд өндөр оноо авсан байна. Тус улсын ажил хэргийн орчин тогтвортой, үйлдвэрлэл эрхлэхийг хөхиүлэн дэмждэг, хувь хүний эрх чөлөөг маш дээдэлдэг, хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг, тэрчлэн авлига багатай зэргийг сэтгүүл тэмдэглэжээ.


Эхний аравт Дани, Хонконг, Сингапур, Канад, Ирланд, Швед, Норвеги, Финланд, Их Британи орсон байна. Европын Холбоо болон Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авдаг Ирланд улс Скандинавын орнууд дунд тогтвортой байдлаараа тэргүүлжээ. Тус улсын эдийн засаг Шведийнхээс хоёр дахин бага аж.


2011 оны жагсаалтыг тэргүүлсэн Канад улс дөрвөн байраар ухарсан нь судалгааны хүрээлэнгүүдийн ажлын чанар муудсан, мөн засгийн газар нь шинэчлэлд ахиц дэвшил гаргахад төдийлөн идэвхтэй үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой гэж "Форбс" тайлбарлажээ.
АНУ жагсаалтын 12 дугаарт Австралийн дараа бичигдсэн байна.

дэлгэрэнгүй
Өрсөлдөх чадвар

 

Бидний эргэн тойрон, амьдарч буй хүрээлэн байгаа орчин, түүний бүрдэл хэсгүүд энэ бүхэн хоорондоо уялдаатай байдгийг бид мэднэ, харин энэ орчинд амьдрахдаа бид үргэлж өрсөлдөөнт байдалд байдаг. Амьдрал хэдийгээр хамтын байдаг ч өрсөлдөөнийг даван гарч байж бид энд үлддэг, оршин тогтнодог. Харин пүүсүүдийн хувьд үүнд хэрхэн хариулт өгдөг бол? Аливаа байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрийн газрууд бүгдээрээ өөр хоорондоо өрсөлдөж аль нь илүү ашиг олж байна, аль нь илүү зах зээл дээр удаан оршин тогтнож байна, аль нь илүү сайн чанарын бүтээгдэхүүнийг хямдхан зардлаар үйлдвэрлэж худалдан авагчдаа хурдан шуурхай түгээж байна гэхчлэн янз бүрийн байдлаараа өрсөлдөж байдгийг бид мэдэх билээ.
 
 
Тэгвэл энэ өрсөлдөх чадвар гэдэг нь юу вэ, миний бодож байгаагаар тухайн пүүсийн үйл ажиллагаа хэр амжилттай байгаагаас гадна гадны хүчин зүйл болох тухайн улсын бодлого, түүний хэрэгжилт, мөн олон улсын тухайн үеийн байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан ойлголт байдаг. Монголд маань шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэдэг байгууллага өрсөлдөөний талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байдаг. Тухайн улсын засгийн газар үүнд чамгүй оролцоотой байх бөгөөд 1970-1980 оны үед ихэнх улсууд дотоодын зах зээлээ хамгаалах буюу протектионизмын бодлого баримталж байсан. Үүнийг Туркийн аж үйлдвэрийн хөгжлийн банкны судалгааны дараах дутагдлаас харж болно.
дэлгэрэнгүй
Өрсөлдөх чадвар гэж юу вэ? + видео лекц

Стефан Гарелли, Ай Эм Ди-ийн профессор, Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал:
 
"Улс Үндэстний Өрсөлдөх Чадвар гэдэг нь тухайн улсын хүн ардын хөгжил дэвшил, хувийн хэвшил, бизнесүүдийн тогтмол нэмүү өртөг бүтээх явцыг сайжруулах орчныг бүтээхэд нэмэр болохуйц бодит баримт болон дүрэм журмуудыг шинжлэн судалдаг эдийн засгийн нэгэн онол юм."
 
Эдийн засгийн шинжлэх ухаанд явцуу буюу аливааг зөвхөн нэг талаас нь хардаг тал бий. Жишээ нь, эдийн засгийг Гадаад худалдаа, мөнгө, төсөв, санхүүгийн бодлого гэсэн өөр, өөр өнцгөөс судалдаг. Харин компаниудын судалгаа нь ялимгүй өргөн хүрээтэй. Тухайлбал компаний стратеги, байгууллагын бүтэц, санхүүгийн асуудлыг авч үзэхээс гадна хүний нөөц, байгууллагын соёл, хэрэглэгчийн хандлага гэх зэрэг "барьцгүй" гэмээр асуудлыг ч хамааруулдаг. Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайланд (ДӨЧТ) Өрсөлдөх чадварыг томьёолсон бөгөөд, ингэхдээ судалгааны ажлынхаа суурь болгох үүднээс аль болох өргөн өнцгөөс харсан тодорхойлолт боловсруулахыг хичээсэн. Учир нь аливаа үндэстний амжилтыг хэмжихэд дээр дурьдсан бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хэрэг болох нь тодорхой билээ.
 
 Жишээ нь, боловсролын бодлогыг нь нэг талаас улсын төсвийн зардлын нэг хэсэг гэж харж болно. Нөгөө талаас боловсролын бодлого нь бүх нийтийн мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлж, улмаар эдийн засгийн бүхий л салбарт хэрэгцээтэй ур чадварыг сайжруулах учиртай билээ. Түүнчлэн боловсролын бодлого нь аливаа орны ёс суртахууны үнэлэмжинд нөлөөлж бас биежүүлж байдаг. Үр дүнд нь иргэд аливаа зүйлд өөр өөрөөр хандах хандлагатай болох бөгөөд, амьдралын зорилгоо ч өөр өөрөөр тодорхойлдог.Зарим нь амжилтын төлөө тэмүүлж, компани байгуулж бизнест хүчээ сорихыг чухалчилдаг. Гэтэл зарим нь ачаалал, стресс багатай байхыг чухалчилж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг хүсдэг.
дэлгэрэнгүй
Social Media Marketing гэж юу вэ?

 

Монголд сүүлийн үед ихэд ярих болсон Social Media Marketing-ийн талаар өөрийнхөө бодлыг юуны түрүүн хуваалцахаар шийдлээ. Залуус social marketing-ийг шинэ зүйлс гарч ирсэн мэт ярьж байгаатай миний хувьд санал нийлэхгүй байдаг юм. Энэ маркетингийн шинжлэх ухаанд шинэ идэвхижүүлэлтийн суваг болон орж ирсэн ухагдахуун юм.
 
Энэ бол идэвхижүүлэлтийн дэвшилтэд шинэ суваг болохоос биш тусдаа маркетингийн онол биш юм. Идэвхижүүлэлт бол маркетингийн нэг хэсэг болохоос биш харин салбар шинжлэх ухаан биш юм. Маркетингийг сурталчилгаа гэж ойлгодог ойлголт өнөө хир нь Монголд байгаа нь учир дутагдалтай юм.
 
Маркетинг гэдэг үгийг Монгол хэлнээ хөрвүүлэхдээ ЗАХ ЗЭЭЛ СУДЛАЛ гэж буулгасан байдаг. Маркетингийн 4P гэсэн онол байдаг бөгөөд улам сайжиран 7Р гэсэн ойлголт ч гарч ирсэн. Үүнд:
 
1. Product буюу бүтээгдэхүүн
2. Price буюу үнэ
3. Place буюу хувиарлалт, газар нутаг
4. Promotion буюу идэвхижүүлэлт багтдаг ба бүгд дотроо нийлээд хэдэн зүйлсийг судалдаг.
дэлгэрэнгүй
Өрсөлдөгчийн судалгааг үр дүнтэй хийх 5 арга

 

Бизнесийн ертөнцөд урт хугацаанд амжилттай оршин тогтнохын тулд зөвхөн хэрэглэгчээ байнга судлахаас гадна өрсөлдөгчийг судлаж тэдний үйлдэл бүрийг нарийн мэдэх нь маш чухал зүйл байдаг билээ. Энэ ч утгаараа маркетингийн ухаанд өрсөлдөгчөө судлах нь олон талын ач холбогдолтойг батлан харуулж байдаг. 
Өрсөлдөгчийн судалгааг амжилттай хийснээр таньд дараах боломж бололцоо бүрдэх болно.
Зах зээл дээр зөв стратеги баримтлан ажиллах
Борлуулалтын цар хүрээг тэлж, борлуулалтыг нэмэгдүүлэх
Урт хугацаанд амжилттай оршин тогтнох
Бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хөгжүүлэх гэх мэт олон талын ач холбогдол байдаг.
Дээр дурьдсан ач холбогдол нь зөвхөн шууд мэдрэгдэх ач холбогдол бөгөөд таны бизнест зөв судалгаа үргэлж амжилтыг дагуулах нь эргэлзээгүй юм. 
 
Харин одоо би таньд хэрхэн өрсөлдөгчийн судалгааг амжилттай хийх таван зөвлөмжийг хүргэе.
дэлгэрэнгүй
Хувьцаанаас ашиг олъё гэвэл эхлээд зан төлвөө мэд

 

Хувьцаанаас ашиг олъё гэвэл эхлээд зан төлвөө мэдТа ашиг олохоос илүү эрсдэл хүлээхгүй байхад анхаардаг уу? Эсвэл эрсдэл хүлээхээс илүү ашиг олохдоо илүү анхаардаг уу? Энэ  асуулт яг л ялахын төлөө тоглох ба ялагдахгүйн төлөө тоглохын ялгаа ямар их байдагтай адил хөрөнгө оруулалтын ертөнцөд яг л тийм ялгааг үүсгэдэг.

Та хувьцааны ханш өссөөр байтал дахин өсөх байх гэж дэмий найдан суудаг уу? Эсвэл эргээд уначихад магадгүй гэж айгаад хурдан зардаг нэгэн үү?

Ханш унасаар байхад ахин сэргэнэ гэж найдсаар улам бүр алдагдлаа өсгөдөг хүн үү? Бодит байдлыг үнэлж, илүү ихийг алдахаасаа өмнө зогсдог уу?

Эсвэл хэн нэгний хэлсэн үгэнд итгэж худалдан авалт хийдэг үү? Нөхцөл байдал өөрчлөгдсөөр байтал өмнөх бодолтойгоо зууралдсаар суудаг нэгэн үү?

Хувьцаанд хөрөнгө оруулах явцад дээрх нөхцөл байдал үүсэхэд таны сэтгэл зүй болон оюун санаа таны үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг. Хэрэв хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэх нь зөвхөн сайн компанийг сонгосноос хамаардагсан бол бүгд л хожих байсан. Гэвч бодит байдалд сайн компанийг худалдан авсан ч зөв сэтгэл зүй, оюун ухаантай байхгүй  бол ашиг хүртэхээр аялах замынхаа саад тотгорыг туулж чадахгүйд хүрч, нэг бол алдагдалтай нөгөө бол авч болох ашгаа алдаж л дуусна. Иймээс хувь хүний зан байдал хөрөнгө оруулалтын үр дүнд чухал нөлөөтэй.

дэлгэрэнгүй
Агуу их хөрөнгө оруулагч

Эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалтын Библийг нээсэн гэгдэх Бенжамин Грахамын тухай, түүний ололт амжилтын талаарх мэдээллийг хүргэе. Б. Грахам нь 1894 онд Лондон хотноо Германы цагаач Еврей гэр бүлд төржээ. Түүнийг балчир ахуйд гэрийнхэн нь АНУ-д шилжин суурьшсан байна. Тун удалгүй эцэг нь нас барж, Бенжамин хүүд хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх хүнд үүрэг ногджээ. Амьдрал нь хүнд байсан ч мэдлэг, боловсролыг чухалд тооцон сургуульд явж, шамдан суралцаж байв. Хожим хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө хураасаар дээд боловсрол эзэмших санхүүгийн нөөцтэй болж авсан байна. Хэрэв дэлхийн нэгдүгээр дайн гараагүй бол Бенжамин “Грахам” биш харин “Гроссбаум” гэсэн хуучин Герман овгоо хэвээр авч үлдэх байлаа. Гэвч нэгдүгээр дайны үеэр Германы эсрэг үзэл гаарч байсан Америк оронд Герман овгуудын ихэнх нь өөрчлөгдсөн юм. Жишээ нь “Мүеллэр”-ээс “Миллер”, “Дархан Мужаан” хэмээх утгатай “Шмидт” овгоос “Смит” үүсч, “Эсгүүрчин”-ий мэргэжлийг илэрхийлэх “Шнайдер” хэмээх Герман овог Англи хэлний “Тэйлор” болон хувирчээ Яаж алдаршив? Тэрбээр шинжлэх ухаан, бизнесийн салбарт “тууштай байх” гэсэн үзлээрээ алдаршсан байлаа. Гэвч хувийн амьдрал нь өөрийг өгүүлнэ. Тэрээр гэр бүлийн хувьд туйлын тогтворгүйд тооцогдсон нэгэн байсан нь гурван удаа гэрлэж, салснаас нь харагддаг. Олон эхнэрүүдээс нь нийт 5 хүүхэд, 10 ач зээ нар байсан боловч тэднээс хэн нь ч түүний бизнест оролцох нь битгий хэл санхүү, биржийн талаар зөвлөгөө ч авч байсангүй гэх.

дэлгэрэнгүй
Бизнес зөвлөгөө: Ашиг ундруулах таван алхам

Ямар ч худалдаа “ашиг” гэдэг үгийг тойрон эргэлддэг. Харин энэ үгийг яаж бодит ажил хэрэг болгох вэ гэдэг бол мөнхийн асуулт. Худалдааны ашгийг яаж дээд зэргээр нэмэгдүүлэх вэ. “Бизнес практикум” ашиг ундруулах таван алхмыг санал болгож байна.

1.Үйлчлүүлэгчид Чухам юу ашиг өгдгийг тодорхойл
Энд үйлчлүүлэгчдийг хамгийн сайн мэддэгээрээ худалдааны хэлтэс гол үүрэг гүйцэтгэнэ. Тодорхой үйлчлүүлэгчид ашиг өгдөг хүчин зүйлүүд янз бүр байж болно. Жишээ нь үзэсгэлэнд дундаа нэг павильонтой байх юм уу хамтарч сурталчилгааны материал нийтлүүлж болно. Эсвэл ажил хэргийн түншийнхээ үйлчлүүлэгчийг санхүүжүүлж болно.

2. Ашгийг бүрдүүлэгч хэсгүүдийг тодорхойл
Ашгийг бүрдүүлэгч хэсгүүд гэдэг бол та үйлчлүүлэгчидтэйгээ ажиллах төслийнхөө амжилтыг үнэлж дүгнэхдээ хэрэглэж болох хэмжүүрүүд юм. Тодорхой нэг үйлчлүүлэгчтэй харилцахдаа хэрэглэх хэмжүүрүүдээ тодорхойлж, түүнийгээ оноогоор тэмдэглэ.
Үзэсгэлэнд оролцох 45 оноо, санхүүжүүлэлт 75 оноо гэх мэт. Дараа нь нийт дүнгээр 200 оноо авах зорилт тавьж болно. Ашгийг бүрдүүлэгч хэсгүүд нь тухайн төслийн биелэлтийн зэргийг илэрхийлж байдаг.

дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН АЛТАН ДҮРЭМ

1.Ирээдүйгээ харж сур. Ажил эхлэхийн өмнө эцсийн үр дүнг нь тооцоол. Ер нь  зурсан юм шиг гэж төсөөл. Энэ бүхнээс өөрөө юу хүртэх вэ, таныг, таны эргэн тойрныг яаж өөрчлөх, хэдий мөнгө орж ирэх вэ гээд бод. Мэдээж сөрөг үр дагаврыг ч бас тооцоол. Тэгээд тэр бүхнийг хэрхэн даван туулах, магадгүй тэр эрсдлийг өөртөө ашигтайгаар яаж эргүүлж болох, хэрхэн удирдаж болох вэ гэдгийг сайн тооцоол.

2.Хувийнхаа санхүүгийн төлөвлөгөөг боловсруул. Бизнес гэдэг чинь хамгийн гол нь санхүүгийн мэдлэг. Актив, пассив дансыг, үнэт чулууг зүгээр нэг гялтгануураас ялгаж сур. Ер нь өөрөө өөртөө зорилготой ажилла. Энэ нь нөөцтэй болох, зарлагаа орлогоосоо давуулахгүй байж хамгаалах, баялгийн төлөвлөгөө гэсэн үг.

дэлгэрэнгүй


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.