99119410  Zar     99901448  Zar Dornogobi aimgiin irgediin sanal huleen awah tuw www.irgen.do.gov.mn     99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт - БИЕТ БУС ХӨРӨНГӨ

 

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын  - БИЕТ БУС ХӨРӨНГӨ сэдвээр хийсэн илтгэлийн пресэнтэшн

Сангийн яамны НБББГ-ын ахлах мэргэжилтэн, МНБ

Б.Болормаа

 

дэлгэрэнгүй
Амжилтанд хүрмээр байна уу? Борлуулалт хийж сур!

Бүтэлгүйтэл нь дотроо 2 янз байдаг. 1. Бодож олсон боловч хэрэгжүүлээгүй 2. Хэрэгжүүлсэн боловч зарим хүчин зүйлүүдийг бодолцоогүй. Бизнесийн гарааг бүтэлгүйтэлд хүргэдэг хамгийн том шалтгаан бол хангалтгүй мөнгөн урсгал. Энийг маш сайн бодолцох хэрэгтэй, учир нь та хэзээд хэн нэгний доор ажиллаж байх болно. Тэр нь бизнес өөрөө. Удаан хугацааны туршид ажилтай байгаа хүн ямар нэгэн байдлаар борлуулалт сайн хийдэг хүн байдаг. Борлуулалт хийж ашиг оруулж байгаа хүнийг хэн халах вэ дээ? Чиний мэргэжил юу ч бай инженер, менежер эсвэл ресепшин чи борлуулалт сайн хийдэг байх хэрэгтэй. Борлуулалт хийх ядаргаатай гэдгийг мэдэж байна л даа гэхдээ борлуулалт хийж сурах нь цаашид бизнест хамгийн хэрэгтэй түлхүүрийн чинь нэг болно. Хүн бүр борлуулалт хийдэг. Ажилд орох гээд очихдоо та тэр байгууллагад яагаад хэрэгтэй хүн болохоо тайлбарлаж байгаа нь өөрийгөө борлуулж байгаа хэрэг. Борлуулалтын мэргэжилтэн болох дараах зөвлөгөөг дагаарай:

1. Туршлага хуримтлуулах буюу төгөлдөрших хүртлээ оролдох хэрэгтэй - Хэрвээ та борлуулалт хийхгүй л бол хэзээ ч сайжрахгүй. Утсаа шүүрч аваад хэдэн хүйтэн хөндий дуудлага хийгээд үз, эхний хэдэн оролдлого чинь бүтэлгүйтсэн ч борлуулалт хийгээд тэрэндээ дастлаа хийгээд бай.

2. Зэвүүн бай - сайн залуугийн (бүсгүйн) дүрд тоглоод хэрэггүй. Хол явахгүй.

Хэрвээ чи хэтэрхий сайхан зантай, эелдэг байвал хүн чамайг анзаарахгүй. Бүүр чам дээгүүр алхаад гарч магад. Бага зэргийн характер буюу ихэмсэг байдал үзүүлж байж хүний анхаарлыг татна шүү дээ.
дэлгэрэнгүй
Удирдахуйн үндэс

Төлөвлөлтийг хийхдээ ихэнх байгууллагууд богино хугацааны буюу өнөө, маргаашийн ашиг орлого дээр суурилан хийдэг нийтлэг хандлага байна. Хулхи бизнесээр нилээд мөнгө цохиж аваад дараа нь компаниа дампууруулж, эсвэл нэрийг нь солиод дахиад л өнөөх олиггүй бизнесээ давтаад явна. Сонгодог макро түвшний жишээ нь УИХ-ын сонгуулийн амлалт, сонгуулийн үйл ажиллагаа ба дахин сонгууль. Богино хугацаанд суурилсан, баахан элбэг бэлэн амлалт өгч байгаад сонгогдоно. Дараа нь тойргоо солиод дахиад үзнэ. Ер нь УИХ-ын гишүүнийг жалгын хогоо цэвэрлүүлэх гэж, дүүргийн эмнэлэг, цагдаад машин авч өгүүлэхийн тулд сонгох ёстой эсэх? Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэгчээр цагаан цаасан дээр юу ч бичсэн болохоор ард түмэн, өөрөөр хэлбэл “зах зээл” нь бэлэн байгаа тул нөхдүүд улс төр болон эдийн засгийн хувьд шууд бизнес хийх платформ байдлаар та биднийг ашиглаж байна. Буруу хэллээ. Та бид өөрсдөө ашиглуулаад байна.

дэлгэрэнгүй
Ардчиллын амин сүнс мэдлэгийн эдийн засаг

 

Ардчилал болон шударга ёсыг тогтоох нь аливаа үндэстэнд чухал боловч хөгжлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ардчилал шударга ёс хэврэг гэдгийг Гүржийн 2012 оны парламентийн сонгууль харууллаа. Гүрж улс авилгалыг устгаж, шударга ёсыг тогтоон ардчиллыг нутагшуулсан боловч хөгжлийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс болж ажилгүйдэл газар авч ардчилал шударга ёсыг тогтоосон улс төрийн хүчин 2012 оны парламентийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тиймээс дэлхийн философчдийн тодорхойлсоноор ардчилал буюу шударга ёс нь хөгжилөөс тэс өөр зүйл юм. Ардчилалыг хөгжлөөр л баталгуужуулдаг юм. Эс бөгөөс ардчилал хэзээ ч оршин тогтнож чадахгүй.

21-р зуунд хүн төрөлхтөн мэдлэгийн эдийн засгийг, мэдлэгийн нийгмийг хөгжлийн гарцаа хэмээн үзэж энэ чиглэлд бүхий л хөгжлийн бодлогоо чиглүүлээд байна. Дэлхийн тэргүүлэх гэж байгаа хөгжингүй орнууд энэ чиглэлд том том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл Монгол улсын хөгжлийн чиг хандлага ямар байна вэ? Мөн цаашид ямар байх ёстой вэ?

}  Оюутолгой, Тавантолгой-түүхий эдийн засаг

}  Шинжлэх ухаан парк-мэдлэгийн эдийн засаг

дэлгэрэнгүй
БАЛГА РАШААН " Гүрж улсын гайхалтай бодлого хөгжил дэвшил"

Гүрж улс 69700 хавтгай дөрвөлжин километргазар нутагтай бөгөөд хүн ам нь 4.7 саяд шүргэж байгаа. ОХУ, Турк, Армени, Азербайжантай хиллэдэг, нутгийн баруун талаараа Хар далайд гарцтай. Оросын  эрх баригчид Гүржийг яагаад үзэн ядаж байгааг ойлгоход хэцүү /иррационал/ шалтгаан байдгийн зэрэгцээ ойлгоход төвөггүй шалтгаанууд ч бас байдаг. 1991 онд Гүрж тусгаар тогтнолоо олсны дараа энэ улсад үймээн самуун гаарах болж иргэдийн амьжиргааны түвшин буурч эхэлсэн. Ингээд 2003 оны сүүлээр шинэ, залуу улс төрийн хүчин төр, засгийн эрхэнд гарч ирэн өөрчлөлт шинэчлэлийн замыг сонгосон билээ. Гүржийн шинэ эрх баригчид өөрийн үлгэр дуурайллаар олон нийтийг дагуулснаар үл барам хүн амын сэтгэхүйг өөрчилж чадсан юм. Энэ орон манай улстай олон талаараа төстэй тул Гүржийн ололт, амжилтын тухай уншигчиддаа танилцуулахад илүүдэхгүй хэмээн үзлээ.

дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг

 

Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах бусдад шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ. НББ-н салбарт аутсорсингийг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь тухайн компани бүртгэлээ энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хувь хүн, компанид хариуцуулах явдал юм.
 
Сүүлийн жилүүдэд бид мэргэжлийн үйлчилгээ авахын ач холбогдлыг сайтар ойлгодог болсон. Бизнесийн байгууллага нь Аутсорсингийн үйлчилгээг ашиглан зардал мөнгө, цаг заваа хэмнэсэнээр бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулан, улмаар ашгийн түвшингээ нэмэгдүүлсэнээр зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлж байна.
 
Жижиг болон дунд аж ахуй нэгжид байнгын үйл ажиллагаатай санхүү, бүртгэлийн нэгж хэсэг ажиллуулах нь өндөр зардалтай байдаг. Мөн том аж ахуй нэгжүүд ч Аутсорсинг авсанаар зардлаа үлэмж бууруулж чаддаг. 2008 оны байдлаар Монгол улсад 60,5 мянган аж ахуй нэгж бүртгэгдсэний 36,5 мянга нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүний 81,9%-ийг 1-9 ажилчинтай жижиг аж ахуй нэгж, зөвхөн 3,3%-ийг 50-иас дээш ажилчинтай том аж ахуй нэгж эзэлж байгаа нь манай улсад энэ үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгааг харуулж байна.
дэлгэрэнгүй
Өрсөлдөх чадвар

 

Бидний эргэн тойрон, амьдарч буй хүрээлэн байгаа орчин, түүний бүрдэл хэсгүүд энэ бүхэн хоорондоо уялдаатай байдгийг бид мэднэ, харин энэ орчинд амьдрахдаа бид үргэлж өрсөлдөөнт байдалд байдаг. Амьдрал хэдийгээр хамтын байдаг ч өрсөлдөөнийг даван гарч байж бид энд үлддэг, оршин тогтнодог. Харин пүүсүүдийн хувьд үүнд хэрхэн хариулт өгдөг бол? Аливаа байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрийн газрууд бүгдээрээ өөр хоорондоо өрсөлдөж аль нь илүү ашиг олж байна, аль нь илүү зах зээл дээр удаан оршин тогтнож байна, аль нь илүү сайн чанарын бүтээгдэхүүнийг хямдхан зардлаар үйлдвэрлэж худалдан авагчдаа хурдан шуурхай түгээж байна гэхчлэн янз бүрийн байдлаараа өрсөлдөж байдгийг бид мэдэх билээ.
 
 
Тэгвэл энэ өрсөлдөх чадвар гэдэг нь юу вэ, миний бодож байгаагаар тухайн пүүсийн үйл ажиллагаа хэр амжилттай байгаагаас гадна гадны хүчин зүйл болох тухайн улсын бодлого, түүний хэрэгжилт, мөн олон улсын тухайн үеийн байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан ойлголт байдаг. Монголд маань шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэдэг байгууллага өрсөлдөөний талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байдаг. Тухайн улсын засгийн газар үүнд чамгүй оролцоотой байх бөгөөд 1970-1980 оны үед ихэнх улсууд дотоодын зах зээлээ хамгаалах буюу протектионизмын бодлого баримталж байсан. Үүнийг Туркийн аж үйлдвэрийн хөгжлийн банкны судалгааны дараах дутагдлаас харж болно.
дэлгэрэнгүй
Өрсөлдөх чадвар гэж юу вэ? + видео лекц

Стефан Гарелли, Ай Эм Ди-ийн профессор, Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал:
 
"Улс Үндэстний Өрсөлдөх Чадвар гэдэг нь тухайн улсын хүн ардын хөгжил дэвшил, хувийн хэвшил, бизнесүүдийн тогтмол нэмүү өртөг бүтээх явцыг сайжруулах орчныг бүтээхэд нэмэр болохуйц бодит баримт болон дүрэм журмуудыг шинжлэн судалдаг эдийн засгийн нэгэн онол юм."
 
Эдийн засгийн шинжлэх ухаанд явцуу буюу аливааг зөвхөн нэг талаас нь хардаг тал бий. Жишээ нь, эдийн засгийг Гадаад худалдаа, мөнгө, төсөв, санхүүгийн бодлого гэсэн өөр, өөр өнцгөөс судалдаг. Харин компаниудын судалгаа нь ялимгүй өргөн хүрээтэй. Тухайлбал компаний стратеги, байгууллагын бүтэц, санхүүгийн асуудлыг авч үзэхээс гадна хүний нөөц, байгууллагын соёл, хэрэглэгчийн хандлага гэх зэрэг "барьцгүй" гэмээр асуудлыг ч хамааруулдаг. Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайланд (ДӨЧТ) Өрсөлдөх чадварыг томьёолсон бөгөөд, ингэхдээ судалгааны ажлынхаа суурь болгох үүднээс аль болох өргөн өнцгөөс харсан тодорхойлолт боловсруулахыг хичээсэн. Учир нь аливаа үндэстний амжилтыг хэмжихэд дээр дурьдсан бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хэрэг болох нь тодорхой билээ.
 
 Жишээ нь, боловсролын бодлогыг нь нэг талаас улсын төсвийн зардлын нэг хэсэг гэж харж болно. Нөгөө талаас боловсролын бодлого нь бүх нийтийн мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлж, улмаар эдийн засгийн бүхий л салбарт хэрэгцээтэй ур чадварыг сайжруулах учиртай билээ. Түүнчлэн боловсролын бодлого нь аливаа орны ёс суртахууны үнэлэмжинд нөлөөлж бас биежүүлж байдаг. Үр дүнд нь иргэд аливаа зүйлд өөр өөрөөр хандах хандлагатай болох бөгөөд, амьдралын зорилгоо ч өөр өөрөөр тодорхойлдог.Зарим нь амжилтын төлөө тэмүүлж, компани байгуулж бизнест хүчээ сорихыг чухалчилдаг. Гэтэл зарим нь ачаалал, стресс багатай байхыг чухалчилж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг хүсдэг.
дэлгэрэнгүй
Инноваци гэж юу вэ?

 

Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт  дэвшилтэт үр нөлөө авчрах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд инновацийн үр нөлөө юм.
 
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж байгаа инновацийн талаархи олон улсын стандарт ойлголтыг нэг мөр болгоход ач холбогдол бүхий 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон байдаг. 
 
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
 
Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг
Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно. Гадны улс орнуудад ч ийм замаар хэрэгжиж байгаа юм.
дэлгэрэнгүй
Social Media Marketing гэж юу вэ?

 

Монголд сүүлийн үед ихэд ярих болсон Social Media Marketing-ийн талаар өөрийнхөө бодлыг юуны түрүүн хуваалцахаар шийдлээ. Залуус social marketing-ийг шинэ зүйлс гарч ирсэн мэт ярьж байгаатай миний хувьд санал нийлэхгүй байдаг юм. Энэ маркетингийн шинжлэх ухаанд шинэ идэвхижүүлэлтийн суваг болон орж ирсэн ухагдахуун юм.
 
Энэ бол идэвхижүүлэлтийн дэвшилтэд шинэ суваг болохоос биш тусдаа маркетингийн онол биш юм. Идэвхижүүлэлт бол маркетингийн нэг хэсэг болохоос биш харин салбар шинжлэх ухаан биш юм. Маркетингийг сурталчилгаа гэж ойлгодог ойлголт өнөө хир нь Монголд байгаа нь учир дутагдалтай юм.
 
Маркетинг гэдэг үгийг Монгол хэлнээ хөрвүүлэхдээ ЗАХ ЗЭЭЛ СУДЛАЛ гэж буулгасан байдаг. Маркетингийн 4P гэсэн онол байдаг бөгөөд улам сайжиран 7Р гэсэн ойлголт ч гарч ирсэн. Үүнд:
 
1. Product буюу бүтээгдэхүүн
2. Price буюу үнэ
3. Place буюу хувиарлалт, газар нутаг
4. Promotion буюу идэвхижүүлэлт багтдаг ба бүгд дотроо нийлээд хэдэн зүйлсийг судалдаг.
дэлгэрэнгүй


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.