99901448  Zar Dornogobi aimgiin irgediin sanal huleen awah tuw www.irgen.do.gov.mn     99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Аргагүй хамгаалалт / Necessary defence

Гарын авлагын давуу тал
 
Та бүхэнд толилуулж буй ном нь гэмт хэрэгтэй тэмцэх санаа агуулсан. Энэ бүтээлд аргагүй хамгаалалтын биологийн үндэс, хууль зүйн зохицуулалт, зүйлчлэлийн онол, амьдралыг авч үзсэн болно.  Аргагүй хамгаалалт нь гарцаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах ойлголтуудаас ялгарах ямар шинж агуулдгыг нэмж харьцуулахыг оролдсон. 
 
Энэ бүтээл дараахь шинэ агууламжуудтай.
 
Амьд эсийн байгаль дээр оршин тогтнох хууль дээр суурьлж бичигдсэн
Эрүүгийн эрх зүйн сонгодог онолууд, Монголын уламжлалт эрүүгийн эрх зүйн ололтод суурьлсан
Эрүүгийн эрх зүйн субъектив хандлагыг гол болгосон 
Аргагүй хамгалалтын сонгодог загварууд, гэмт хэрэг зүйлчлэлийн шинэлэг зөвлөмжүүд 
Олон арван эрүүгийн хэргийн жишээ баримт, тайлбар
Математик тооцоолол, матрицуудаар үзлээ бататгасан
Нэр томъёоны тайлбар, зүүлтэд анхаарч, шаардлагатай гадаад хэлүүдээр тайлбар хийсэн
Аргагүй хамгаалалтаар Монгол улсад бичигдсэн хоёр дахь бүтээл, ардчилсан эрх зүй үйлчилснээс хойшхи аргагүй хамгаалалтаар бичигдсэн анхны бүтээл
 
Аргагүй хамгаалалт бүтээлээрээ зохиогч нь ямар ч асуудал шийдвэрлэхийг хүсээгүй. Зөвхөн хүмүүст тус болохыг хүсч байна.  
Аргагүй хамгаалалт нь криминологи, эрүүгийн эрх зүй судлаж байгаа их, дээд сургуулийн оюутан сонсогч, багш, магистрант, практик ажилтнууд, ард олны хэрэгцээнд бага боловч хувь нэмэр болно гэдэгт найдаж байна. Номын талаархи санал хүсэлтийг sbnamsrai @ yahoo.com хаягаар ирүүлвэл баяртай хүлээн авна.  
 
Tutor introduction
 
This brief tutor / about necessary defence in Mongolian criminal law / structure have many, many issues. 
Natural, social, humanity, psychology, logical science’s base and specific issues and problems was  considered of Each chapters.  
Chapters considered and viewed necessary defence, undoubtedly circumstance, to cause to meet poison damage then  arrest the criminal, to realize its right. Legal defence is chance of right to life. Everyone has the right to life, liberty and security of person. All are equal before the law and are entitled without any discrimination to equal protection of the law.    
I hope that this tutor will help knowledge of you.  
дэлгэрэнгүй
Шүүхийн эрх мэдэл

 

Шүүх эрх мэдэл Бие даасан шүүх эрх мэдэлтэй байх нь ардчилсан нийгмийн үндсэн нэг шинж мөн. Шүүх эрх мэдэл бол нийтийн засгийн бие даасан хараат бус хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй хамтран төрийн нэгдмэл засаглалыг бүрдүүлдэг юм. Шүүх эрх мэдэл нь өөрийн онцлог статусаараа төрийн бусад эрх мэдэлээс ялгаатай байдаг. Үүнд:

  1. Шүүх нь эрхзүйн хэм хэмжээний акт гаргадаггүй боловч төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дээд хүчин чадалтай эрхзүйн акт/ иргэний хууль, эрүүгийн хууль, бусад хууль/-ийг хэрэглэдэг.
  2. Шүүн таслах үйл ажиллагаа нь хуулиар тогтоосны дагуу явагддаг.
  3. Шүүх эрх мэдлийг мэргэжлийн шаардлагыг хангасан төрийн албан тушаалтнууд болон шүүхчид хэрэгжүүлдэг байх ёстой.
  4. шүүгчид бүх насаараа албандаа томилогддог. Харин төрийн бусад байгууллагын албан хаагчид тодорхой хугацаанд ажилладаг.

 

дэлгэрэнгүй
ЭРҮҮДЭН ШҮҮХТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР
Эрүүдэн шүүхтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн гэдэг нь хууль зүйн ойлголт. Эрүү шүүлт хэмээх ойлголтын хүрээ маш өргөн. Учир нь хүний эрх бол нийгмийн бүх хүрээнд хамааралтай өргөн дэлгэр талбар юм. Иймд эрүү шүүлтийн хэлбэр нь төрийн албадлага хэрэглэдэг, хэрэгжүүлдэг хүчний байгууллага төдийгүй төрийн бус байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, гэр бүлийн хүрээнд ч гарч болно гэж үзэж байна. Ингэхдээ ихээхэн нууцлаг, далд аргаар үйлдэгддэг. Үүний цаана асар их дарамт, айдас дагалдаж байдаг учраас хохирогч гомдол, мэдээллээ төрийн эрх бүхий байгууллагад гаргаж шалгуулахаасаа болгоомжилдог тал бий. Энэ бол буруу алхам гэдгийг хэлэх ёстой. Магадгүй ийм алхам хийснээрээ, хожим нь харамсаад барахгүйгээр хохирол, хор уршиг амсаж ч магадгүй юм. дэлгэрэнгүй
Газрын хэвлий гэж юу вэ?
Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан 
1. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ. 
2. Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ. 

Газрын хэвлийг ашиглагч
1. Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болно. 
2. Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд газрын хэвлийг гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүнд зохих журмын дагуу ашиглуулж болно. 

Газрын хэвлийг ашиглах зориулалт 
1. Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно:
1/ геологийн судалгаа хийх;
2/ ашигт малтмал олборлох;
З/ ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах;
4/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах. 
дэлгэрэнгүй
Гэмт хэрэг гэж юу вэ?
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” хэмээн тодорхойлжээ.

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.
Жишээ нь: Чимэг Галтын аягатай цайнд нойрны эм хийж, уулган унтуулж, түрийвчтэй мөнгийг нь хулгайлжээ.
Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ёстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно.
Жишээ нь: манаач Даш ажлын байрандаа унтсаны улмаас хүний машины дугуйг хулгайд алджээ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгдэнэ.

Гэм буруутай байх нь гэмт хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдоггүй. Монгол Улсын Үндсэн хуульд “.. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад учирч болох хор аюулыг урьдчилан мэдсэн боловч:

• уг хор аюулыг учруулахыг хүсч гэмт хэрэг үйлдсэн бол шууд санаатай үйлдсэн гэж;
• уг хор аюулыг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол шууд бус санаатай үйлдсэн гэж тус тус үзнэ.

Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь бусдад хор аюул учруулахыг мэдсэн боловч учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсвэл хор аюул учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсанаас болсон байдаг.

Гэмт хэргийн ангилал

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд оногдуулж болох ялын хэмжээнээс хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд  гэж   ангилна. Хөнгөн, хүндэвтэр  гэмт  хэрэгт  хэрэг  бүртгэгч;  хүнд,  онц  хүнд  гэмт  хэрэгт мөрдөн  байцаагч мөрдөн байцаалт явуулж, хэргийг шалгаж дуусгах үүрэг хүлээдэг. 

Эрүүгийн хууль нь  ерөнхий ба тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын үндэслэл, хэмжээ, ял хэрэглэх, ялаас чөлөөлөх журам, нийтлэг  зарчим,  ойлголтыг  тодорхойлдог.  Тусгай  ангид  тодорхой  төрлийн  гэмт хэргийн шинж, түүнд тогтоосон ялын  хэм хэмжээг тодорхойлдог.

Торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтооно. 

Хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс  гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй.

Хүндэвтэр гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод  хэмжээг  51-250  дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ. 

Хүнд  гэмт  хэрэг. Эрүүгийн  хуулийн  тусгай  ангид  нэг  сарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ. 

Онц хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид  10 жилээс дээш 15 жил 
хүртэл  хугацаагаар хорих, онцгой тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах  ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.
дэлгэрэнгүй
АВЛИГА ГЭЖ ЮУ ВЭ?
“Эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах” гэж Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар тольд бичжээ. Харин Авлигын эсрэг хуульд “Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” гэж заажээ. 

Авлигын түгээмэл тархсан хэлбэрүүд:
Хууль бусаар гадаадад мөнгө шилжүүлэх
Хил давуулж хориотой наймаа хийх
Төрийн өмчийг завших
Хууль бусаар хөрөнгө эзэмших
Хуурамч зүйл үйлдвэрлэх
Дансны аргаар мөнгө идэх
Өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулах
Эх орноосоо урвах, төрд тэрслэх
Эрх мэдээ урвуулан ашиглах
дэлгэрэнгүй
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ БАТЛАН ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ / Дипломын ажил
alt2009 оны МУИС-ын Хууль Зүйн Дээд Сургуулийн төгсөгчийн онц дүнтэй хамгаалсан
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ БАТЛАН ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ
сэдвээр хийсэн дипломын ажлыг толилуулж байна. / татаж авах болон унших хэлбэрээр/ дэлгэрэнгүй
“Иргэний нийгэм төрийн сөрөг хүч” лекцийн тэмдэглэл
Үндсэн хуулийн 15 жилийн ойд зориулан ННФ болон Нээлттэй Академи ТББ хамтран цуврал лекцийг зохион байгуулж байна. Тэдгээрийн анхных болох “Иргэний нийгэм төрийн сөрөг хүч” лекцийг МУИС-ийн ХЗДС-ийн дэд захирал, доктор, профессор Н.Лүндэндорж уншлаа. Лекцийн дараа оролцогчид өөрсдийн санаа бодлоо хэлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Н.Лүндэндорж /МУИС-ийн ХЗДС-ийн дэд захирал, доктор/: Би 2003 онд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахдаа сөрөг хүч гэдэг нэр томъёог анх хэрэглэж хуульч, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэгт оруулж үзсэн юм. Тэр үед судлаачид үүнд таагүй хандаж байсан. Яагаад гэвэл иргэний нийгэм гэдэг бол төрийн сөрөг хүч биш юм, сөрөг хүч гэдэг чинь дандаа тэмцэлдэж, бие биеэ шүүмжилж байдаг, иргэний нийгэм арай ч тийм зүйл биш гэсэн үгийг сонсч явлаа. Тухайн үед манай иргэд болон судлаачдын иргэний нийгмийн талаарх мэдлэг нимгэн байгаа юм болов уу гэсэн бодол
надад төрж байсан юм.
Иргэний нийгэм гэдэг нэр томъёо нь Монгол Улсад 1992 оны шинэ Үндсэн хуулиар анх удаа хэрэглэгдсэн. Түүнээс өмнө бид Карл Марксын зохиолд байдаг хөрөнгөтний нийгэм, нийгэмшээгүй капитализмын тухай ойлголттой л байлаа. Үндсэн хуулийн оршил хэсэгт Монгол Улсад хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг байгуулах биш, цогцлон хөгжүүлэх тухай зааж өгсөн. Үүнийг оруулснаас хойш энэ нэр томъёо нь нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны судлагдахууны нэг объект болсон юм. Гэвч үүнээс хойш олон жил иргэний нийгэм гэж юу вэ гэдгийг хуулийг гаргасан хүмүүсээс
эхлээд судлаачид нь сайн ойлгохгүйгээр явж ирсэн. Харин одоо бол иргэний нийгэм гэж ямар ид шидтэй, сайхан зүйл байдаг юм бэ гэдгийг нийгэм бүхэлдээ ойлгодог болсон цаг юм аа. Тийм учраас Үндсэн хуулийн ойн өдрөөр та бүхэнтэй энэ сэдвээр саналаа хуваалцъя гэж сонгосон юм.
дэлгэрэнгүй
Нийгмийн хамгааллын эрхзүйн лекцүүд №12
Лекц 12  Ажил мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн осол 
Даатгуулагчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйлчилгээ. Эмнэлэгт хэвтэх болон өдрийн эмчилгээнд эмчлүүлэх үед
Эмнэлэгт хэвтэх үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх.
Төрөөс шимтгэлийг хариуцах иргэдээс бусад даатгуулагч хамтарсан төлбөрийг өөрөө төлөх
Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт  болон зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
     
дэлгэрэнгүй
Нийгмийн хамгааллын эрхзүйн лекцүүд №11

Лекц 11  ЭРYYЛ МЭНДИЙН ДААТГАЛ

    ЭМД нь нийгмийн даатгалын нэг бурэлдэхуун хэсэг бөгөөд өөрийн эрүүл мэндээ даатгуулж, тодорхои хэмжээний шимтгэлийг урьдчилан төлснөөр шаардлагатай үедээ иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжинд заасан тусламж, үйлчилгээнд хамрагдахыг хэлнэ.

дэлгэрэнгүй


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.