99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

 

Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2014-2015 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд 
тэтгэлэг олгох тул Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 16-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ.
дэлгэрэнгүй
Хэрвээ би оюутан байсан бол...

 

835 төгрөг 71 мөнгө... Хэрвээ би Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 төгрөгийг цагт шилжүүлэн хөдөлмөрлөвөл ийм мөнгө авна. 
 
Харин би оюутан байсан бол 2012 оны нэгдүгээр сараас олгож эхэлсэн 70 мянган төгрөгийг сар бүр авахаас гадна хаа сайгүй зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн аль нэгэнд нь хамрагдчихад л ажил хийснээс дутахгүй орлого олох боломж дүүрэн байна.
Сургалтын төлбөр хэдийгээр хүнд дарамт хэмээн нэрлэгддэг ч оюутан таныг тэтгэе гэсэн  төрийн болон хувийн хэвшлийнхний дэмжлэг хангалттай болсон энэ үед нэг газраас авсан тэтгэлгээр сургалтын төлбөрөө, нөгөө газраас авсан тэтгэлгээр хэрэглээний мөнгөө хангаад явдаг сүйхээтэй оюутнууд цөөн биш болсон нь сайшаалтай.
Энэ нь эцэг эхээсээ эдийн засгийн хувьд хараат бус болох боломж их дээд сургуулийн босго алхан орох тэр цагаас эхэлдэг болсныг эрхэм оюутан танд сануулж буй нэг дохио. Нөгөө талаар оюунаа тэтгэж, ухаанаа тэлэхийн үр шимийг сургуулиа төгсөж ажил, орлоготой болсноор хүртэж эхэлдэг цаг ард хоцорсны илэрхийлэл.
Тэтгэлэгт хөтөлбөр гэдэг үгийг чихнийхээ хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихдөг хэнэггүй оюутнууд, чихэнд нь сонсогдох энэ үгийн давтамж жил ирэх тусам нэмэгдэх болсныг эрхбиш анзаарсан биз. Энэ хирээр эрхэм оюутан таны үнэлэмж, эрдэм мэдлэгтэй нэгнийг булаацалдан авах хөдөлмөрийн зах зээл хүрээгээ тэлж буй нь хэнд ч ойлгомжтой.
Оюутнуудыг хэн, яах гэж тэтгэдэг вэ?
Scholar буюу эрдэмтэн гэдэг үгнээс гаралтай scholarship гэдэг үгийг бид тэтгэлэгт хөтөлбөр хэмээн эх хэл рүүгээ хөрвүүлсэн. Өөрөөр хэлбэл оюун ухааныхаа цар хүрээг тэлж, шинэ зүйлс сурч мэдэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тэтгэлэгт хөтөлбөр гэдэг.
дэлгэрэнгүй
Австрали улсад суралцах тэтгэлгийн тухай

Товч мэдээлэл

Австрали улсад суралцах тухай
Австралийн Засгийн газраас бидэнд 2 төрлийн шалгуур өндөртэй тэтгэлгийг олгодог. AUSAID байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг юм.Тэдгээр тэтгэлгүүд нь ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг хоёр болно.

ADS тэтгэлэгийн тухай товчхон өгүүлэхэд:
Буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор ADS тэтгэлгийг олгодог. ADS тэтгэлгээр жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнууд бакaлавр, магистр, докторын зэрэгт суралцдаг. Монголын хувьд магистрын зэрэгт суралцуулахыг нэгдүгээрт тавьдаг.

дэлгэрэнгүй

Товч мэдээлэл

Хэрэв чи гадаадад тэтгэлгээр суръя гэж бодож байвал, наад зах нь жилийн өмнөөс боловсролын байгууллагуудтай холбоотой ажиллах хэрэгтэй гэлцдэг. Эрдэм мэдлэгийг хамгийн том гоёлоо болгодог бүсгүйчүүдэд зориулан I Love New UB булангаараа боловсролын зөвлөгөө мэдээлэл, зуучлалын төвүүдийг толилуулж байна.

1. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв
Америкийн нэгдсэн улсад суралцах сонирхолтой оюутан залуусыг мэдээллээр хангадаг албан ёсны байгууллага юмн. Америкийн дээд боловсролын талаархи мэдээлэл, суралцах боломж, Монголд зарлагддаг томоохон тэтгэлгүүдийн тухай мэдээллийг эндээс авах боломжтой.

Хаяг:Сүхбаатардүүрэг,8-рхороо МКМ 24-рбайр, 1-р давхар /Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн хойно 12 давхар барилга/

 

дэлгэрэнгүй
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2012-2013 оны хичээлийн жилд 161 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 59 (5 бакалавр, 54 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

1/Бакалавр:

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх. 
дэлгэрэнгүй
Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр 50 оюутан сургана
Монгол Улс, Бүгд Найрам­дах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан бо­ловс­ролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй сургахаар боллоо.

Монгол Улсын магадлан ит­гэмж­лэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад орол­цох эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны дотор өөрийн сурал­цаж буй сургуулийн Сургалтын албаар дамжуулан Оюутанд үйлч­лэх төвд шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт бүртгүүлэх юм байна.
дэлгэрэнгүй
Эл Жи Интернэйшнл Корпорацийн Тэтгэлэгт Хѳтѳлбѳр-2011.10.06

ЭЛ ЖИ ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦИЙН

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2011-2012

 

Эл Жи интернэйшнл корпораци нь Бүгд Найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон компаниудын нэг билээ. Импорт, экспорт, техник технологийн дамжуулалт зэрэг үйл ажиллагаагаараа өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн олон орны үйлчлүүлэгчдэд хүргэдэг юм. Сүүлийн үед эрдэс баялаг, байгалийн баялагийг хөгжүүлэх чиглэлийн бизнест компаний үндсэн үйл ажиллагаа болсон. Удаан хугацааны турш газрын нөөц баялагийг ашиглах зорилгоор Эл Жи интернэйшнл корпораци нь нүүрс, зэс, алт гэх мэт газрын баялаг олборлох төсөлд гадаадын олон улс оронд оролцож байгаа. Эл Жи интернэйшнл корпораци Зориг сантай хамтран дээд боловсролыг дэмжих зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дахь жилдээ хэрэгжүүлэхээр зарлаж байна.

 

Хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 2 ба түүнээс дээш дамжаанд Геологи, Уул уурхайн чиглэлээр суралцаж буй 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнууд оролцох боломжтой.

дэлгэрэнгүй
Дадлагажигч оюутны хөтөлбөр зарлаж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газраас дадлагажигч оюутны хөтөлбөрийг хуулийн ангийн оюутнуудын дунд зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн институцийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, оюутныг ирээдүйн төрийн албаны үйл хэрэгт бэлтгэх, мэргэжлийн туршлага, манлайллын ур чадвар эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн залуу удирдагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл болон бусад хуулийн шинэчлэлийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж олгох явдал юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаанаас суралцаж, Төрийн ордонд бодлого боловсруулж буй үйл явцыг ажиглах, туршлага, нэр хүндтэй төрийн албан хаагч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, жирийн иргэд зэрэг нийгмийн олон талын төлөөлөлтэй харилцаж, бодит практикаас суралцах боломжийг олгох болно.

Дадлагажигч оюутан нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл болон бусад хуулийн шинэчлэлийн хөтөлбөр дээр ажиллана.  Дадлагажигч оюутны гүйцэтгэх үндсэн ажил нь судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах, уулзалт зохион байгуулах, оролцох, тайлан, мэдээ бичих бусад захиргааны чиг үүргүүд багтана.

Дадлажигч оюутныг сонгохдоо дараах шалгуурыг авч үзнэ.

 Хөтөлбөрт оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхол,  Манлайлах ур чадвар, Сурлагын үзүүлэлтийг харгалзах бөгөөд хөтөлбөрт гадаад, дотоодын хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутан оролцоно.   Хөтөлбөрийн хугацаа 9 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 20 хүртэл 3 сар ба ажлын өдөр бүр 9.00-18.00 цагаар ажиллана.  Дадлагажигч оюутанд ажиллах хугацааны унаа, хоолны мөнгийг олгох аж.
"GOOD STUDENTS-2011" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО

Онц, сайн дүнтэй суралцдаг, аймаг, бүс, улс, олон улсын чанартай төрөл бүрийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог, олон нийтийн үйл хэрэгт биеэ дайчилдаг, сургууль, нутаг орныхоо нэрийг өргөж явдаг шилдэг оюутнуудыг дэмжих зорилгоор "GOOD STUDENTS-2011" тэтгэлэгт хөтөлбөрийг 6 дахь жилдээ зарлалаа.
ХОЁР. ТЭТГЭЛГИЙН САН
Шилдгийн шилдэг 1 оюутанд 1.000.000 төгрөгийн гранпри тэтгэлэг
Шилдэг төгсөгч 5 оюутанд тус бүр 600.000 төгрөгийн алтан тэтгэлэг
Шилдэг оюутан 20 оюутанд тус бүр 400.000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг
Сайн суралцагч 44 оюутанд тус бүр 200.000 төгрөгийн хүрэл тэтгэлэг
Нийт 20 сая 800 мянган төгрөгийн тэтгэлгийг нэг удаа олгоно. Гранпри тэтгэлгийг 2-6, Алтан тэтгэлгийг 4-6 дугаар, Мөнгөн тэтгэлгийг 3 дугаар, Хүрэл тэтгэлгийг 2 дугаар курсын оюутнуудад олгоно.
ГУРАВ. ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
1. Говь-Алтай аймгийн харъяат бөгөөд аймаг, сумандаа оршин суудаг байх;
2. Төв, орон нутгийн их, дээд сургууль, коллежийн бакалаварын сургалтын 2 ба түүнээс дээш курсын оюутан байх;
3. Сурлагын голч дүн нь 70% ба түүнээс дээш хувьтай байх;
4. Сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж ажиллах;
5. Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан, нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцсон, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх;
дэлгэрэнгүй
Гадаадад суралцагчдын тоо гурав дахин нэмэгджээ
Сурагчдын элсэлтийн шалгалт хаяанд ирлээ. Энэ үед төгсөгчид ямар мэргэжил сонгох, аль сургуульд орохоо шийддэг. Тиймээс цаг үетэйгээ холбогдуулан Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос залуусын сонирхож байгаа түгээмэл асуудлын талаар судалгаа хийжээ.

Судалгааны дүнд суралцах боломжийг нэмэгдүүлэх асуудлын талаар залуус илүү мэдээлэл авахыг хүсдэг гэсэн хариу гарчээ. Тиймээс Монгол Ардын Намын Залуучууд-Гэр бүлийн бодлогын байнгын хороо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо хамтран "Гадаадын их, дээд сургуульд Монгол залуусыг сургах, боловсролыг дээшлүүлэх талаархи төрийн бодлогыг сайжруулах нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Залуучууд-Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд дарга М.Ичинноров, БСШУЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ч.Наранцогт, Боловсролын магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Алзахгүй болон Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийнхөн ирж залуусын сонирхсон асуултад хариулсан юм.


дэлгэрэнгүй


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.