Байрлал: Нүүр хуудас Дунд сургууль Амьтан Судлал Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.


Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

altАймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туурайтан (Perissodactyla)
Овог: Адууныхан (Equidae)
Төрөл: Equus
Дэд төрөл: Equus
Зүйл: E. ferus
Дэд зүйл: E. f. przewalskii

Тархац

Урьд өмнө нь Зүүн гарын говь, Монголын тал хээр нутагт өргөн дэлгэр тархсан байжээ. XIX зууны сүүлийн хагаст зөвхөн Зүүнгарын говьд үлдсэн байв. 1940-өөд онд 1900 оныхоос тал хувиар багасч Байтаг богдын зүүн үзүүрээс нуруу (Зүүн уртраг - 94°) хүртэл хэсэгхэн зурваст цөөн тоогоор тохиолддог байжээ.

Байрших нутаг, түүний одоогийн байдал

Тахь нь элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, шаваг, тэсэг бударганат говь, загт говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирнэ. Өвөл уулын бэлийн сайр, садрага, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль дахь сүүлийн тахь 1970-аад он хүртэл манай улсын нутаг дахь Зүүн гарын говьд хэсэгхэн нутагт ганц, нэгээрээ үзэгддэг байгаад 1980-аад оноос сураг бүр мөсөн тасарсан байна. Ороо нийлэг нь 6, 7-р сард болж гүү V сард нэг унага гаргадаг. Ус бэлчээрээр хулан, хар. сүүлт зээр, хааяа аргаль, янгиртай давхцана. Гол дайсан нь чоно байсан ажээ. Цас ихтэй хүйтэн өвөл тэжээлгүйдэн олноороо турж үхдэг. Мөн гэрийн адууны зарим өвчин халддаг байна.

Ховордсон шалтгаан

Энэ зууны эхээр тахийг хайр гамгүй агнаж эрс цөөрүүлжээ. Мөн ус, бэлчээрийг нь хүн мал эзэгнэн ус, бэлчээр муутай говь цөлийн уулсруу шахсан байна. Үлдсэн цөөвтөр тахийн ихэнх нь 1944 - 45 оны их цастай, онцгой хүйтэн өвөл турж үхсэн байна. Түүнээс хойш байгаль дахь популяцийн тоо толгой нь сэргэж чадсангүй, устан үгүй болсон байна.

Хамгаалсан арга хэмжээ, дахин нутагшуулсан нь

БНМАУ-д 1930 оноос зхлэн Тахь агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан юм. Тахь байсан нутаг Говийн их дархан газрын «Б» хэсгийн дэвсгэр нутагт орсон байна.
1968 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг 1992 оноос Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран Тахийг Хустайн байгалийн цогцолбор газарт дахин нутагшуулж эхэлсэн ба Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд нутагшуулж, үржүүлж байгаа нь үр дүнгээ өгч өнөөдөр тоо толгой нь 300 гаруй болжээ. Тахийг одоогоос зуу гаруй жилийн тэртээ оросын газарзүйч, судлаач Н.М.Пржевальский Төв Азиар судалгаа хийж явахдаа монгол нутгаас зэрлэг адууны арьс, гавлын яс олж олж аваачсаныг Оросын шинжлэх ухааны академийн зоологийн музейн ажилтан И.С.Поляков 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулаад шинэ зүйл гэдгийг 1881 онд тогтоожээ. Ийнхүү тахь шинжлэх ухаанд бүртгэгдэж, Пржевальскийн адуу гэгдэх болжээ. Тахийн төрх байдлын талаар оросын нэрт судлаач Г.Е. Грумм-Гржимайло тодорхойлохдоо: ” Зэрлэг адуу тахь нь тэгш тал, цөлийн амьтан бөгөөд шөнийн цагт бэлчээр, ус руугаа зорьж өдөр болохоор цөл говьдоо эргэж ирдэг. Голдуу цувж явах бөгөөд үргэхдээ ч цувж давхилдах учир байршдаг нутагт нь газар сайгүй тод жим гарсан байдаг. ТахьЦангинатал янцгаах, хамраа тачигнуулан дуугарах нь монгол адуутай нэн төстэй амьтан” гэжээ. Тахь хэдийгээр монгол адуутай төстэй боловч босоо дэлтэй, шингэн сүүлтэй, согсоо сагаггүй, бараан өнгийн бидэртэй, ухаа хонгор зүстэй зэрэг содон шинжүүдтэй байдаг. Идэш тэжээлийн хувьд говь цөлийн шаваг, бударгана, баглуур, зээргэнэ, тэсэг, хялгана зэрэг өвс ургамал иднэ. Зундаа 3-4 өнжөөд усанд ирдэг. Тахь одоогийн монгол адууны холын өвөг гэж нэг үе ярьдаг, дуулдаг, ойлгодог байлаа. Тахь, монгол адууны генетикийн судалгаар тахь 44 хромсомтой, монгол адуу 42 хромсомтой болох нь батлагдсан байна. Нэгэн үе монголын хээр талд азарга азаргаараа давхилдаж байсан тахь 1960-аад он гэхэд Монгол нутагт бүрмөсөн устаж үгүй болсон байна. Хамгийн сүүлд 1957 онд тахийг Тахийн шар нуруунд харсан гэж яригддаг л байлаа.

Оросын газарзүйч, судлаач Н.М.Пржевальскийг зэрлэг адуу нээлээ гэсэн мэдээ Европ, Америкт тэр дороо л тархлаа. Ховор амьтан цуглуулах хоббитой, чинээлэг газрын эзэд энэ адууг өөрийн болгох сонирхол өндөр байлаа. Ийм нэг хүсэлтэй хүн бол Оросын Аскана Новагийн газрын эзэн Фредрих фон Фалц-Фейн байлаа. Фалц-Фейний хүмүүс Монголын нутагт 1897 онд тахийг барьж авахаар зорин ирсэн боловч барьж чадалгүй хоосон буцжээ. Нас бие гүйцсэн тахь маш сонор соргог, үргэмтгий байсан тул тэд дараа жил нь ирэхдээ тахийн унагыг барих зорилготой ирээд хоёр унага авч явжээ. Гэвч Фалц-Фейн хоёр унагаа хонины сүүгээр тэжээсний улмаас болоод үхчихжээ. Фалц-Фейн 1899 онд Монголд ирж тахийн долоон унага барьж аваад нутаг буцсан боловч дөрөв нь л Аскана Новад хүрч чаджээ. Тэрээр унагануудаа нутгийн адууны гүүнд амлуулжээ. Тэрээр Монгол нутгаас тахийн унага барих төсөлдөө бараг 10000 рубль зарцуулжээ. Тэр үед монголд нэг рубль 300 орчим кг цай худалдан авах үнэ байлаа. Фалц-Фейн тахийн нэг байдасыг / бага настай гүү/ оросын хаан Николай-II -т бэлэглэжээ. Гэвч тэр байдас нь үхчихжээ. Хожим хаан түүнд нэг азарга бэлэглэсэн байдаг. Фалц-Фейн мөн 1900 онд хоёр унага барьж Москвад хүргүүлсэн байдаг.

Бедфордын гүн Лондонгийн амьтдын нийгэмлэгийн дарга Хамбургийн амьтаны наймаачин Карл Хагенбекээс тахь худалдан авахыг хүсчээ. Үүний дараа европ америкийн амьтан сонирхогчдын хүсэлтээр Хагенбек 1901 онд Монголоос 51 унагыг барьж Европ руу авч явсан боловч 28 нь унага л хүрчээ.

Эдгээрийн 12-ыг нь Бедфордын гүн Уобурн дэхь эдлэндээ авчээ. Хоёрыг нь Халле рүү, хоёрыг Берлин рүү, хоёрыг Голланд руу заржээ. Мөн хоёр унага нь Цинцинатти-гаар дамжиж хожим Нью-Йоркт иржээ. Үлдсэн унагануудаас хоёрыг Лондон руу, хоёрыг Манчестр рүү, нэгийг Парис руу зарж гурван унага л Хамбургт үлджээ. Энэхүү том наймааны дараа Карл Хагенбек хоёр жил дараалан нилээд олон тооны унагануудыг барьж европт аваачсан боловч ихэнхи унага хол зам, хүнд хэцүү нөхцлийг даасангүй ээ, ердөө 14 унага л хүрч чадсан юм. Европчууд Монголоос авч явсан унагануудаас ердөө 53 унага Европ тивд хүрсэн байдаг.

Чухам дээрхи наймааны үрээр гадаадын зоопаркуудын тахь 1992 онд Монголд эргэн ирсэн.
Монгол оронд тахь сэргээн нутагшуулах ажилд Голланд улсын иргэн Ян Баумин болоод ХБНГУ-ын иргэн Христан Освальдын сан үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

alt


Сэтгэгдэл (0) Add Comment

Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...

busy
 
Б.Чингүнжав /1710-1757/

Б.Чингүнжав /1710-1757/

Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ......
Бусад мэдээ:
Монгол зурхайн ухаан

Монгол зурхайн ухаан

Бурхны шашинт улс орнуудад дэлгэрсэн одон зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд тулгуурласан цаглабар, түүнээс нэн ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын  талаар товч дурдая.

Бусад мэдээ:
Молекул физик

Молекул физик

Термодинамик. Аливаа бодис атом молекулаас тогтдог ба атом нь химийн урвалаар үл хуваагдах элемэнтийн хамгийн жижиг хэсэг юм. Атомууд нэгдэж молекулуупыг үүсгэх ба өөр төрлийн атомууд нэгдэж химийн элемэнт нэгдлийг бий болгоно. Атомууд нь хоорондоо химийн холбоосоор холбогдсон бодисын химийн шинж ча...

Бусад мэдээ:
Үелэх систем

Үелэх систем

2009 оны Е-бико Уралдаан тэмцээнд түрүүлсэн Ууганжаргал үелэх системт татаж аваад үзээрэй суулгах шаардлагагүй. Үнэхээр сайхан хийсэн аргагүй түрүүлэхээр бүтээсэн байна
Сэтгэгдэл (1)
... written by badral.t on November 05, 2009 Tatax xolboos buruu bn!...
Бусад мэдээ:
МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ

МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ

Монгол улс Ази тивийн төв хэсэгт оршихдоо өргөргийн дагуу сунаж байрлах бөгөөд хойт өргөргийн 41о 351-аас 52 о091-ийн, зүүн уртрагийн 87 о44!-аас 119 о56!-ийн хооронд 1564 мян.ам.дөр.км талбайтай, нутгийн баруун, зүүн цэгийн хооронд 2392 км, хойд, урд цэгийн хооронд 1259 км зайтай,
Бусад мэдээ:
Монгол орны ан амьтан

Монгол орны ан амьтан

Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувуу 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, нугалмайгүйтнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйлийг бүртгээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж...
Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...
Бусад мэдээ:
Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл...
Бусад мэдээ:

Хэрэглэгч

  • Харилцах

Бид та бүхэнтэй интернэт контент болон бусад үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байх болно. Сургалтын материалуудыг DVD, CD дээр буулгах эх бэлдэх хувилан олшруулах түгээх, Сургуулиудын сурталчилгаа байруулах вэб сайт хийх, бүхий төрлийн сургалтын программ хангамж нийлүүлэх зэрэгт бид та бүхэнд туслах болно. Доорх хаягуудаар холбогдоно уу....

  • Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-хороо
  • Утас: 99118708
  • Yahoo ID: mongolhicheel

Шинэ хичээл

Эрэлттэй хичээл