Та 1000 үгтэй байхад 80.5 хувь ярьж чадна
Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад заримаар нь хэдэн арваадхан хүн ярьдаг аж. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, Энэтхэгийн хинди, урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн оросоор ярьж бичиж байна.



